pwdprotecter

Sunday, April 6, 2014

Continuous tenses - Үргэлжлэх цагууд

Continuous tenses - Үргэлжлэх цагууд
Үргэлжлэх цагууд нь үйлдэл өнгөрсөн, одоо, ирээдүйн яг тухайн агшинд болж буй эсэхэд анхаарна. Яг тухайн мөчид болж буй үйлдлүүдийг энэ цагаар илэрхийлдэг. Бүх үргэлжлэх цагууд бүгд адил -TO BE туслах үг болон үйл үгийн V-ing хэлбэрийн тусламжтай үүсдэг. Энэ гурван цагийн үүсэх хэлбэр нь адилхан бөгөөд зөвхөн хугацааны шугамын дагуу өнгөрсөн, одоо, ирээдүй цагуудад зөөгдөхөд туслах үг нь хувирч өөрчлөгдөнө.


PRESENT CONTINUOUS - ОДОО ҮРГЭЛЖЛЭХ 
Туслах үг: to be (одоо цагт: am, is, are)
+: S + to be (am/is/are) + V-ing: I am doing, S/He's reading, It is raining, We/You/They are playing
-: S + to be (am/is/are) + not + V-ing: I am not cooking, He is not driving
?: To be (Am/Is/Are) + S + V-ing: Are you reading? Is he working?

Одоо үргэлжлэх цаг нь тухайн үйл яг одоо болж байгаа эсэхийг сонирхдог. Тухайн үйлдэл хэр удаан үргэлжлэх, хэзээ дуусах эсэх нь сонин биш. Монгол хэлэнд -ж байна гэж орчуулагддаг.

Right now, I am doing my English. - Яг одоо би Англи хэлээ хийж байна.
It is raining. - Бороо орж байна.
He is working. - Тэр ажиллаж байна.

Таних үгс:  right now, now, at the moment

PAST CONTINUOUS - ӨНГӨРСӨНД ҮРГЭЛЖЛЭХ
туслах үг: to be (өнгөрсөн цагт: was/were)

+: S + to be (was/were) + V-ing: I am doing, S/He's reading, It is raining, We/You/They are playing
-: S + to be (was/were) + not + V-ing: I am not cooking, He is not driving
?: To be (Was/Were) + S + V-ing: Are you reading? Is he working?

Энэ цаг нь өнгөрсөн цагийн тухайн мөчид тухайн үйл болж байсан эсэхийг сонирхоно. Тухайн үйлдэл хэр удаан үргэлжилсэн, хэзээ дууссан эсэх нь сонин биш. Монгол хэлэнд -ж байсан гэж орчуулагдана.

I was doing my English. - Би Англи хэлээ хийж байсан.
It was raining. - Бороо орж байсан.
He was working. - Тэр ажиллаж байсан.

Таних үгс:  at 7 o'clock, at the/that moment

FUTURE CONTINUOUS - ИРЭЭДҮЙД ҮРГЭЛЖЛЭХ
туслах үг: to be (ирээдүй цагт: will + be)


+: S + will + to be (V/ be) + V-ing: I will be flying, S/He will be reading, It will be raining, We/You/They will be playing
-: S + will + not + to be (V) + V-ing: I will not be cooking, He will not be driving, They won't be cooking
?: Will + S + to be (V) + V-ing: Will you be waiting for me? Will he be reading?

Энэ цаг нь ирээдүй цагийн яг тухайн мөчид тухайн үйл болох эсэхийг анхаарна. Тухайн үйлдэл хэр удаан үргэлжлэх, хэзээ дуусах эсэх нь сонин биш. Монгол хэлэнд -ж байх болно гэж орчуулагдана.

will be flying to America at 9 a.m. tomorrow. - Маргааш өглөө 9 цагт би Америк уруу нисэж байх болно/нисэж байна даа.
It is raining now. And he's coming. It will be raining when he's here. - Бороо орж байх болно.
He will be working by the time they are here. - Тэднийг энд ирэхэд тэр ажиллаж байх болно.

Таних үгс:  at 9 o'clock, by the time


Судалж, бэлтгэсэн Д.Эрдэнэсувд

No comments:

Post a Comment