pwdprotecter

Sunday, April 6, 2014

Perfect tenses - Төгсөх цагууд

Perfect tenses - Төгсөх цагууд
Төгсөх цагууд нь тухайн үйл цаг хугацааны тодорхой агшинаас өмнө эхэлчихсэн байсан бөгөөд тодорхой хугацаагаар үргэлжлэн явагдаад яг тэр тодорхой агшинтай ямар нэг хэлбэрээр холбоотой байх цагууд юм. Энэ гурван цагийн үүсэх хэлбэр нь адилхан бөгөөд зөвхөн хугацааны шугамын дагуу өнгөрсөн, одоо, ирээдүй цагуудад зөөгдөхөд туслах үг нь хувирч өөрчлөгдөнө. Төгсөх цагууд бүгд -TO HAVE туслах үгийн тусламжтайгаар үүсдэг. Perfect гэдэг нь төгс гэсэн утгатай үг тул төгсөх цагийн үйлүүдийг бүрэн төгссөн гэж ойлгож болно.



PRESENT PERFECT - ОДОО ТӨГСӨХ 
туслах үг: to have (одоо цагт: have/has)

+: S + to have (have/has)+ V2(past participle): I have written, He has eaten, It has broken, They have come
-: + to have (have/has)+ not + V2(past participle): I have not finished, He hasn't eaten, We haven't finished
?:  To have (Have/Has)+ S + V2(past participle): Have you seen my hat? Has he been to America?

Одоо төгсөх цаг нь одоотой ямар нэг байдлаар холбоотой, одоо цагаас өмнө буюу өнгөрсний аль нэг агшинд эхлээд тодорхой хугацаагаар үргэлжилсэн байна. Монгол хэлэнд -чихсэн [байна], -чихлээ, -ж үзсэн гэж орчуулагдана.

I have written an essay just now. - Би дөнгөж сая эссе биччихлээ/ бичээд дуусчихлаа. (Би эссег 2 цагийн өмнө бичээд эхэлчихсэн байсан ба 2 цаг үргэлжлүүлэн бичсэний үр дүнд дөнгөж сая бичээд дуусаж байна). Дуусчихсан үр дүнтэй. 

We have already painted half the floor. - Бид шалны талыг нь будчихлаа. (Хагасыг нь одоо будчихаад байгаа үр дүнтэй. Яг одоо бол будаагүй амарч суугаа. Цааш үргэлжлүүлэн будна.)

I have been to America. - Би Америкад очиж үзсэн. 
I have lived in Darkhan for 20 years - Би Дарханд 20 жил амьдарчихаад байна.
Have you seen Chris? - Чи Крисийг харсан уу? 
Where have you been since 3 o'clock? - Чи 3 цагаас хойш хаана байсан юм бэ?
I have already had a breakfast - Би өглөөний цайгаа аль хэдийн уучихсан.
Someone's drunk my coffee! -  Хэн нэгэн миний кофег уучихаж!
I have read a book. - Би нэг ном уншаад дуусгачихсан.
Харьцуул: I read a book. - Би нэг ном уншсан. (гэхдээ дууссан эсэх нь тодорхойгүй)

Америк Англи хэлэнд энэ цагийг Past Simple цагаар орлуулах нь элбэг.

Таних үгс: yet, since, for, already
PAST PERFECT - ӨНГӨРӨН ТӨГСӨХ
туслах үг: to have (өнгөрсөн цагт: had)

+: S + to have (had)+ V2(past participle): I had written, He had eaten, It had broken, They had come
-: + to have (had)+ not + V2(past participle): I had not finished, He hadn't eaten, We hadn't finished
?:  To have (Had)+ S + V2(past participle): Had you arrived before 7?

Өнгөрөн төгсөх цагаар өнгөрсний тодорхой нэг агшнаас өмнө эхэлсэн бөгөөд өнгөрсний тухайн агшин гэхэд дуусчихсан юмуу ямар нэг үр дүнтэй байсан үйлийг илэрхийлнэ. Өнгөрснөөс өмнө эхэлсэн үйл өнгөрсөний нэгэн агшинтай ямар нэг байдлаар холбогдсон байна. Монгол хэлэнд -чихсэн байсан гэж орчуулна.

I started an essay at 5 p.m.. I finished it at 6.55. Naraa came back at 7.00  ->  
-> I had written an essay when Naraa came back. (Нараа ирэхэд би эссегээ биччихсэн байсан)

He had finished his homework before he went playing volleyball. - Тэр воллейбол тоглохоор явахаасаа өмнө гэрийн даалгавараа хийчихсэн байсан. 

He had never seen a camel before he came to Mongolia. - Тэр Монголд ирэхээсээ өмнө хэзээ ч тэмээ хараагүй байсан.

Had Anna finished the dinner before she went to the cinema? - Анна кинонд явахаасаа өмнө хоолоо идэж дуусгасан уу?

Таних үгс: before, if, by, already, for

FUTURE PERFECT - ИРЭЭДҮЙД ТӨГСӨХ
туслах үг: to have (ирээдүй цагт: will have)


+: S + will + to have (V)+ V2(past participle): I will have written, He will have eaten
-:  + will + not + to have (V) + V2(past participle): I will not have finished, He won't have eaten.
?:  Will+  S + to have (V) + V2(past participle): Will you have arrived before 7?

Ирээдүйд төгсөх цагаар ирээдүйн тодорхой нэг агшнаас өмнө эхэлсэн бөгөөд ирээдүйн тухайн агшин гэхэд дуусчихсан юмуу ямар нэг үр дүнтэй байх үйлийг илэрхийлнэ. Ирээдүйгээс өмнө эхэлсэн үйл ирээдүйн нэгэн агшинтай ямар нэг байдлаар холбогдсон байна. Монгол хэлэнд -чихсэн байх болно/-чихсэн байна гэж орчуулна.

I will have eaten this apple in 5 minutes. - Би энэ алимыг 5 минутын дотор л идчихнэ/ идчихсэн байна/ идчихсэн байх болно.

We will have cleaned up the house before they come. - Тэднийг ирэхээс өмнө бид байшинг цэвэрлэчихнэ/ цэвэрлэчихсэн байх болно.

My father will have retired by the end of this year. - Жилийн эцэс гэхэд аав тэтгэвэрт гарчихсан байна/ гарчихсан байх болно.

Will you have bought a new laptop by the end of this week? - Долоо хоногийн сүүлээр шинэ нөүтбүүк авчихсан байх уу?

Таних үгс: by, by the time, before, by tomorrow/7 o'clock/next month, until/till


Судалж, бэлтгэсэн Д.Эрдэнэсувд

No comments:

Post a Comment