pwdprotecter

Sunday, April 6, 2014

Simple tenses - Энгийн цагууд

Англи хэлэнд нийт 26 цаг байдгаас идэвхтэй (active) цагууд идэвхгүй (passive) цагуудаас илүүтэй өргөн хэрэглэгддэг тул идэвхтэй цагуудаас эхлэн дүрслэн үзүүлж байна.

Simple tenses - Энгийн цагууд
Энгийн цагууд нь үйлийг маш энгийнээр өнгөрсөн, одоо, ирээдүй цагуудад дүрслэх ба тухайн үйлийн хэр удаан үргэлжилсэн, тухайн мөчид үргэлжилж байсан эсэх, бүрэн дууссан эсэх нь огт хамаагүй, харин тухайн үйл болсон, болдог, болох эсэхэд л анхаарна. Энгийн цагууд бүгд адил маш богино, үүсгэхэд болон хэрэглэхэд хялбар байдаг. Энэ гурван цаг нь -TO DO, -WILL туслах үгүүдийн тусламжтайгаар үүсдэг. Энгийн 3 цаг нь бусад бүх цагийн үндэс юм.




PRESENT SIMPLE - ЭНГИЙН ОДОО
туслах үг: to do (одоо цагт: do/does)

+:  S+V (infinitive) + e[s]: I exercise, It/S/he exercises.
- :  S + do not/ don't, does not/ doesn't: I/You/We/They don't, It/S/he doesn't
? : Do/Does + S: Do you/ they/ we? Does s/he? Does it?

Энгийн одоо цаг нь одоо цагийг хамгийн энгийнээр, богинохноор тайлбарладаг. Монгол хэлэнд -даг,-дэг г.м орчуулагддаг. Гуравдугаар бие дээр "S"-ээр төгсдөг ганцхан цаг.

I live in Darkhan - Би Дарханд амьдардаг.
I work and study at the University of Agriculture in Darkhan - Би Дархан ХААИС-д сурж, ажилладаг.
George teaches Ecology - Жорж Экологийн хичээл заадаг.
I exercise every Monday - Би Сумъяа гариг бүр дасгал хийдэг.
The Earth goes around the Sun - Дэлхий нарыг тойрдог.
The spring starts on March 21 - Хавар гурван сарын хорин нэгэнд эхэлдэг.
The spring doesn't start in December - Хавар 12 сард эхэлдэггүй.
I check my email every morning - Би имэйлээ өглөө бүр шалгадаг.
I usually meet with my friends on the weekend. - Би найзуудтайгаа ихэвчлэн амралтын өдрүүдээр уулздаг.
Do you speak English? - Та Англиар ярьдаг уу?

Дээрх жишээнүүдээс харахад энэ цаг нь тодорхой давтамжтай (үргэлж ... заримдаа ... хэзээ ч үгүй) явагддаг үйлдлүүдийг илэрхийлж байна. Тухайн үйлдэл байдаг эсэхэд, үнэн эсэхэд анхаарлаа хандуулна.

Таних үгс: always, usually, normally, often, sometimes, occasionally, seldom, rarely, never




PAST SIMPLE - ЭНГИЙН ӨНГӨРСӨН
туслах үг: to do (өнгөрсөн цагт: did)
+: S + V-ed: I/You learned, S/He finished, They/We wrote, It broke
-:  S + did not/didn't: I didn't go
?: Did + S: Did you do?

Энгийн өнгөрсөн цагаар өнгөрсөн цагт болсон үйлдлийг хамгийн энгийн, богинохноор илэрхийлдэг. Тухайн үйл нь өнгөрсөн цагт болоод өнгөрсөн байх ба хэр удаан үргэлжилсан, дууссан эсэх нь огт хамаагүй. Тухайн үйл болсон эсэх нь л хамаатай.

Yesterday, I read a book - Би өчигдөр ном уншсан. ("Ном унших" гэдэг үйл болж өнгөрсөн гэдгээс өөр мэдээллийг энэ цаг илэрхийлдэггүй. Тухайн номыг хэр удаан уншсан нь тодорхойгүй, уншиж дууссан эсэх нь тодорхойгүй. Харин тухайн үйл болоод бүрэн дууссан ба одоо цагтай ямар ч холбоогүй.). Монгол хэлэнд -сан, -сэн гэж орчуулагдана.

I lived in Melbourne for 5 years. But now I live in Darkhan - Би Мельбурнд 5 жил амьдарсан. Харин одоо Дарханд амьдардаг. (Одоо би Мельбурнд амьдрахаа больсон)
had the dinner 2 hours ago. - Би 2 цагийн өмнө оройн хоол идсэн.
went to the countryside last year. - Өнгөрсөн жил би хөдөө явсан.
Did you do your homework? - Чи гэрийн даалгавраа хийсэн үү?
I didn't watch TV yesterday. - Би өчигдөр ТВ үзээгүй.

Таних үгс: yesterday, last year, ago



FUTURE SIMPLE - ЭНГИЙН ИРЭЭДҮЙ
туслах үг: will

+: S + will: I will plant. S/He will plant. They/You/We will plant. It will be okay. 
-: S + will not/ won't: I won't, S/He won't, It will not, We/They/You will not
?: Will + S: Will you plant ...?

Энгийн ирээдүй цаг нь ирээдүй цагийг ерөнхийд нь энгийн, хялбар, богинохноор илэрхийлдэг. Тухайн үйлийг хэр удаан хийх, хийж дууссан байх эсэх нь тодорхойгүй. Тухайн хүн хийхээр төлөвлөөгүй, ярьж юмуу бодож, бичиж байх үедээ хийнэ гэж бодож байгаа үйлдэл.
Монгол хэлэнд ирээдүйг ерөнхийчлөн илэрхийлэх  дагаврууд болох -на, -нэ хэмээн орчуулагдана. -WILL туслах үг нь бүх ирээдүй цагийг үүсгэдэг.

will plant a tree tomorrow. - Би маргааш мод тарина
He will bring an ice-cream. - Тэр мөхөөлдөс авч ирнэ.
They will sing a song. - Тэд дуу дуулна.
won't go there. - Би тийш явахгүй.
Will you go to UB tomorrow? - Чи маргааш УБ явах уу?

Таних үгс: tomorrow, next year, next week, after 2 months, in one hour, later

Судлаж, бэлтгэсэн Д. Эрдэнэсувд

No comments:

Post a Comment